Шууд Chart

Гамшгаас хамгаалах сургалт хийлээ

2023-04-10 16:34:42

Стратегийн команд штабын сургуулийн бэлтгэл ажлыг хангах, нийслэлийн Засаг даргын 2023 оны “Гамшгаас хамгаалах сургалт, дадлага зохион байгуулах тухай” А/232 дугаар захирамжийн хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын ажилтан, албан хаагчдад гамшгаас хамгаалах дадлага, сургалтыг хуваарийн дагуу зохион байгуулж байна.
 
Өнөөдөр нийслэлийн Татварын газар, Статистикийн газар, Боловсролын газар, Газар зохион байгуулалтын алба, Хот төлөвлөлт, судалгааны институт ОНӨААТҮГ, Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Хотын стандарт, хяналтын газар, Бизнес инновац хөгжлийн газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын давхардсан тоогоор нийт 390 гаруй ажилтан, албан хаагчдад гамшгаас хамгаалах мэдлэг олголоо гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ. 
 
 

Гамшгаас хамгаалах сургалт хийлээ   
Үзсэн: 758 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй