Шууд Chart

Халхгол суманд гарсан хээрийн түймрийг унтраалаа

2023-04-11 09:55:29

Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дэвсгэрийг хамарсан хээрийн түймрийг унтраахаар Гал түймэр унтраах мэргэжлийн бүлгүүд болон иргэд хамтран шөнөжин ажиллаж түймрийг унтрааж чадлаа.

Тус суманд гарсан түймэрт Нөмрөгийн дархан цаазат газрын баруун эрэг дагуух газар галд өртсөн ба зүүн тийш буюу Онгон бүс руу гал ороогүй байна.

Түймрийн гал, утаанаас зугтсан цагаан зээрийн хэсэг сүрэг Халхын голын Хамар давааны энгэрт хэсэг хугацаанд нөмөр бараадан зогсож байгаад хөдөлжээ.

Үүлэнд зориудаар нөлөөлөх ажил ч амжилттай боллоо гэж Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ. 


Халхгол суманд гарсан хээрийн түймрийг унтраалаа   
Үзсэн: 419 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй