Шууд Chart

ОУШХБ-ын Хятад болон Монгол дахь салбарын захирал Жьюзеппе Крочетийг хүлээн авч уулзлаа

2023-04-11 10:23:07

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар Олон Улсын Шилжилт хөдөлгөөний байгууллагын Хятад болон Монгол дахь салбарын захирал Жьюзеппе Крочетийг хүлээн авч уулзлаа.
 
Уулзалтаар хамтын ажиллагаа болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцсон.
 
Олон Улсын шилжилт хөдөлгөөний байгууллагаас гаргасан судалгаа зөвлөмж Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн хотоос хөдөөд шилжих хөдөлгөөнийг дэмжих бодлогыг хэрэгжүүлэхэд чухал суурь болж буйг дэд сайд цохон тэмдэглэв.
 
Мөн Олон Улсын шилжилт хөдөлгөөний байгууллагаас Монгол Улс дахь үйл ажиллагааны стратеги боловсруулснаа энэ үеэр дэд сайдад гардууллаа.
Ноён Жьюзеппе Крочети энэ сарын 10-14 ний өдрүүдэд Улаанбаатар хотод ажиллаж, ОУШХБ-ын Монгол дахь салбарын донор байгууллагууд болон засгийн газрын хамтран ажиллагч байгууллагуудтай албан уулзалтууд хийх аж.
Эх сурвалж: ХНХЯ

ОУШХБ-ын Хятад болон Монгол дахь салбарын захирал Жьюзеппе Крочетийг хүлээн авч уулзлаа  
Үзсэн: 395 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй