Шууд Chart

Мухартын гол дагуух үхсэн мал, амьтны сэг зэмийг цэвэрлэж устгалаа

2023-04-11 12:23:02

Отгонтэнгэрийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа Улаагчны хар нуурын Байгалийн цогцолборт газрын Мухартын гол дагуух үхсэн мал, амьтны сэг зэмийг цэвэрлэж устгах ажлыг Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргаа, Эрдэнэхайрхан сумын ЗДТГ, ИТХ, төрийн албан хаагчид нийт 31 хүний бүрэлдэхүүнтэй зохион байгуулж ажиллалаа.

Энэ хүрээнд 101 бод мал, 8 бугын сэг зэмийг цэвэрлэж, xамгаалалтын бүсээс гарган дарж булшлан устгав.

Эх сурвалж: Байгаль орчин, аялал жуулчлалын яам


Мухартын гол дагуух үхсэн мал, амьтны сэг зэмийг цэвэрлэж устгалаа  
Үзсэн: 541 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй