Шууд Chart

Иргэд төгрөгийн хадгаламжаа долларт хөрвүүлэхээр банкуудын гадаад эх үүсвэр татах боломжийг хязгаарлаж байна

2023-04-11 12:52:53

Иргэд төгрөгийн хадгаламжаа долларт хөрвүүлчихээр банкуудын гадаад эх үүсвэр татах боломжийг хязгаарлаж байна.

Өнгөрсөн жил төгрөг америк долларын эсрэг 20 гаруй хувиар суларч оны эцэст нэг америк доллар 3444 төгрөгтэй тэнцсэн. Үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш суларснаар иргэд төгрөгийн хадгаламжаа долларт хүрвүүлснээр валютын хадгаламж 2.5 дахин нэмэгдсэн байна. Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амарын ярианд анхаарлаа хандуулъя.

Банкууд гаднаас валютын эх үүсвэр татах гэхээр буцаад төгрөгийн зээл гаргана. Энэ нь арилжааны банкууд ханшийн алдагдалд орох эрсдэлтэй учраас ийнхүү валютын эх үүсвэрээ хязгаарлажээ.

Цаашид ч эх үүсвэрийн долларжилтыг хязгаарлах бодлогын тохируулгыг зохицуулагч байгууллагууд хийх шаардлагатай гэлээ. Өнгөрөгч гуравдугаар сарын 17-нд төв банкны албан ханш нэг америк доллар 3528 төгрөгтэй тэнцсэнээр түүхэн дээд хэмжээнд хүрсэн ч аажмаар буурч байна. Өнөөдөр нэг америк доллар 3507 төгрөгтэй тэнцэж байна. Үүнд төлбөрийн тэнцлийн алдагдал буурсан нь нөлөөлжээ. 


Иргэд төгрөгийн хадгаламжаа долларт хөрвүүлэхээр банкуудын гадаад эх үүсвэр татах боломжийг хязгаарлаж байна  
Үзсэн: 319 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй