“Гадаадын иргэн, харьяалалгүй хүнд оршин суух, харьяалалгүй хүнд зорчих үнэмлэх олгох, тэдгээрийг эзэмших, хадгалах, ашиглах журам”-ын 1.3-д “Албан болон хувийн хэргээр Монгол Улсад оршин суух зөвшөөрөл авсан гадаадын иргэнд “Гадаадын иргэний виз, бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан”-аас оршин суух үнэмлэхийн лавлагааг олгож болно” гэж заасны дагуу https://eimmigration.mn/ хуудасны ОРШИН СУУХЫН МЭДЭЭЛЭЛ ШАЛГАХ цэснээс цахим лавлагааг авч, ашиглах боломжтой.
Уг цахим лавлагааг зөвхөн Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суух үнэмлэхийн адил ашиглана.
Оршин суух зөвшөөрлийн тодорхойлолтыг авахдаа https://eimmigration.mn/ цахим хуудаст нэвтэрч тухайн гадаадын иргэний пасспортын дугаар, харьяалах улсын мэдээллийг оруулах юм. Мөн оршин суух үнэмлэхтэй гадаадын иргэний F-register буюу дахин давтагдахгүй 13 оронтой дугаарыг уг цахим тодорхойлолтоос авах боломжтой гэж ГИХГ-аас мэдээллээ.

| Гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн тодорхойлолтыг цахимаар авах боломжтой | ||
| Үзсэн: 560 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.