Шууд Chart

НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч УГТЭ-т зочиллоо

2023-04-11 16:49:30

НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан, тус сангийн ахлах мэргэжилтэн Б.Цогтбаатар нар Улсын гуравдугаар төв эмнэлэгт зочилж, НҮБ-ын Хүүхдийн сангаас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд Зүрх, мэдрэлийн үндэсний лавлагаа төв эмнэлгийн үүргийг он удаан жил гүйцэтгэж байгаа тус эмнэлэгтэй хэрхэн хамтран ажиллах талаар ярилцаж санал солилцлоо.

Уулзалтын үеэр Люксембургийн Засгийн газрын газрын дэмжлэгээр хэрэгжиж буй “Стрептококкийн халдвараас үүдэлтэй зүрхний хэрэх өвчнөөс сэргийлэх төсөл”-ийн талаар хэлэлцэж уг төслийн тусламжтайгаар хүүхдийг зүрхний хэрэх өвчнөөс сэргийлэх, өвчлөлийг бууруулахад хөрөнгө оруулах нь хүүхдэд тохиолдож болох төрөлхийн өвчлөлийг бууруулахад туйлын үр дүнтэй байна гэдгийг онцлон дурдлаа.

 

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч УГТЭ-т зочиллоо  
Үзсэн: 249 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй