Шууд Chart

Хатанбулаг суманд гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийж байна

2023-04-12 12:18:31

Дорноговь аймгийн Онцгой байдлын газар, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон нутаг” төсөл хамтран тус сумын гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг олон нийтийн оролцоотойгоор үнэлэх ажлыг эхлүүллээ.
 
Үнэлгээг сумын удирдлага, төрийн алба хаагч, хувиараа хөдөлмөр эрхлэгч, тусгай хэрэгцээт иргэн, ерөнхий боловсролын сургуулийн сурагч, ахмад настны төлөөлөл бүхий нийт 30 хүний бүрэлдэхүүнтэйгээр хийж байгаа юм.
 
Гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээний тайлан, үр дүнгээр Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон нутаг төслийн хөрөнгө оруулалтын чиглэлийг тодорхойлох боломж бүрдэнэ гэж Дорноговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ. 
 
 

Хатанбулаг суманд гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийж байна  
Үзсэн: 391 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй