Шууд Chart

АТГ: Боловсролын зээлийн сангаас зээл авч суралцсан 230 хүний хамаарлыг шалгаж байна

2023-04-12 14:10:45

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2023 оны 4 дүгээр сарын 3-7-ны өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах хүрээнд ИНЕГ, ШШГЕГ, “Монгол шуудан” ХК, Боловсролын зээлийн сан, “Барилгын хөгжлийн төв”, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар зэрэг байгууллага, салбарт хяналт шалгалт хийх, илэрсэн зөрчлүүдийг арилгуулах чиглэлээр Зөвлөмж хүргүүлэх, хүргүүлсэн зөвлөмжийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх ажлыг зохион байгуулав.

Боловсролын зээлийн сангаас 1997-2014 он хүртэлх хугацаанд зээл авч гадаадын их, дээд сургуульд суралцсан 230 оюутан гэрээний үүргээ биелүүлсэн байдал, нийтийн албан тушаал эрхэлж байгаа эсэх, тэдний улс төр, бизнесийн нөлөө бүхий этгээдүүдтэй хамааралтай эсэхийг тодруулан шалгаж байна.

Өнгөрсөн долоо хоногт төрийн байгууллагын 389 албан тушаалтанд авлигын эсрэг сургалт зохион байгуулав.


АТГ: Боловсролын зээлийн сангаас зээл авч суралцсан 230 хүний хамаарлыг шалгаж байна  
Үзсэн: 416 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй