Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааныг 2023 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр товлолоо.
Хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван зургадугаар бүлгийн зарим зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл заалт, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл заалт, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.8, 36.9 дэх хэсгийг албан ёсоор тайлбарлах тухай тогтоолын төслүүдийг тус тус хэлэлцэнэ.
Мөн Ардчилсан намын дарга Л.Гантөмөрөөс Улсын дээд шүүхэд ирүүлсэн “Хаягийн өөрчлөлтийг бүртгүүлэх тухай” хүсэлтийг хэлэлцэх юм.
| ДЭЭД ШҮҮХ: Нийт шүүгчийн хуралдаан болно | ||
| Үзсэн: 396 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.