Өнгөрсөн шөнө 78 жолооч архи уусан үедээ авто машин барьжээ. Архи уусан жолооч “Би гайгүй байгаа юм чинь очих газраа хүрч чадна” гэсэн ойлголттой жолоо барьдаг. Ганцаараа архи ууж согтоно гэж байхгүй, заавал найз нөхөд хэн нэгэнтэй хамт байдаг учраас тухайн хүнийг жолооны ард суулгахгүй байх хэрэгтэй. Мөн ЗЦГ-ын 124 утсанд шуурхай мэдээлж иргэний үүргээ биелүүлээрэй. Таны гаргасан зөв үйлдэл нэг хүний амьдралыг шийдэх том алхам болно гэж Нийслэлийн Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн н.Одбаяр зөвлөж байна.
Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьсан иргэний эрхийг 0.5- 2 жилээр хасах, хэрэв машин барих эрхээ хасуулсан огт үнэмлэхгүй хэрнээ согтуугаар жолоо барьсан бол 7-30 хоног хүртэл баривчлах арга хэмжээ авдаг хуулийн заалттай юм байна.
| Өнгөрсөн шөнө 78 жолооч согтуугаар жолоо барьжээ | ||
| Үзсэн: 794 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.