Шууд Chart

НҮБ-ын Хүүхдийн Сангийн түнш байгууллагуудын уулзалт Улаанбаатар хотноо боллоо

2023-04-14 11:36:54

Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сан Түнш байгууллагуудын  уулзалтыг Улаанбаатар хотноо энэ сарын 12-ны өдөр зохион байгууллаа.

Уулзалтад Монгол Улсын Засгийн Газар, хувийн хэвшил болон НҮБ-ын Хүүхдийн сангийн Олон улсын хөгжлийн түнш байгууллагуудын төлөөллүүд оролцож,  Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлэх 2023-2027 оны Улс орны хөтөлбөр болон хамтын ажиллагааны стратегийн талаар хэлэлцэж, түнш байгууллагуудын үүрэг оролцооны талаар зөвлөлдсөн.

Бага насны хүүхдийн боловсрол, уур амьсгалын өөрчлөлт, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ, хүүхэд хамгаалал, өсвөр үе залуус зэрэг Монгол Улсад хүүхдийн эрхийг хангаж, хүүхдийн хөгжлийг дэмжихэд тулгарч буй үндсэн 5 чиглэлээр хэлэлцүүлэг өрнөсөн.

Дээрх асуудлын хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар хүүхэд хамгааллын бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, олон талт хамтын ажиллагааны талаар мэдээлэл өгч, байр сууриа илэрхийлсэн байна.


НҮБ-ын Хүүхдийн Сангийн түнш байгууллагуудын уулзалт Улаанбаатар хотноо боллоо   
Үзсэн: 348 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй