Бэлчээр нутаг доройтож байгаа учраас малын тооноос илүү чанарт анхаарах цаг болсныг малчид хэлж байна.
Архангай аймгийн Өндөр-Улаан сум таван багтай. Тус сумын Донгой багийн нутагт гэхэд хонин толгойд шилжүүлснээр 80 гаруй мянган толгой мал бэлчээрлэх даацтай юм байна. Гэтэл өнөөдөр 110 гаруй мянган толгой мал бэлчээрлэж байна.
Малын тоо толгой өсч байгаа нь сайн талтай ч бэлчээр нутаг доройтоход нөлөөлж байгааг сумын газрын даамал хэллээ. Баг тус бүрээр судалгаа гаргахад 30-60 мянган толгой малаар бэлчээрийн даац хэтэрсэн байна. Бэлчээр нутгаа амраах сэлгэн нутаглахыг хичээдэг ч бэлчээрийн усан хангамж муу байдгийг малчид хэлж байгаа юм.
Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Донгой багийн малчин н.Ариунболд ийн ярилаа.
| Малын тооноос илүү чанар чухал байна | ||
| Үзсэн: 1116 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.