Шууд Chart

Говийн их Дархан цаазат газарт төлөвлөгөө бус хяналт шалгалт хийв

2023-04-16 09:07:14

Хяналт шалгалтын ажлын хүрээнд Хамгаалалтын захиргааны дарга, мэргэжилтэн, байгаль хамгаалагчид болон ОУТГ-ийн биологич, малын эмч нар хамтран Дархан цаазат газрын баруун хэсгийн нутаг болох Товх хүрэн, Хоолойн толгой, Шовгор хар, Тахь ус, Ёлхон, Улаан ганга чиглэлд төлөвлөгөөт бус хяналт шалгалт, сэг зэм бүртгэж, зэрлэг амьтны мониторинг судалгааны ажлыг хэрэгжүүллээ.

Энэ удаагийн ажиглалтаар ДЦГ-ын Хонь усны баянбүрдэд 186 хээрийн зэрлэг тахийг, Тахь усны баян бүрдэд 35 тахь нийт 221 тоо толгой тахь бүртгэсэн байна. Мониторинг судалгааны ажлын үеэр 30 тахийн сэг зэм олж эд эрхтнээс дээж авч бусад сэг зэмийг бүртгэж тэмдэглэл хөтлөн, шаардлагатай арга хэмжээ авав.

Эх сурвалж: БОАЖЯ


Говийн их Дархан цаазат газарт төлөвлөгөө бус хяналт шалгалт хийв  
Үзсэн: 442 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй