Шууд Chart

“Гурван түмэн сарлагийн баяр” боллоо

2013-07-25 15:12:36

Өчигдөр буюу энэ сарын 24-нд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд  “Гурван түмэн сарлагийн баяр”-ыг зохион байгуулжээ. Эрдэнэцогт сумын нутаг Өвөржаргалант гэдэг газар болсон уг баярт зөвхөн тус сумын малчдын 30000 гаруй сарлагийг оролцуулсан аж. Энэ үеэр сарлаг уралдуулах, эмнэг булгиулах, сарлагийн сүүтэй үнээ шалгаруулсанаас гадна 50 гаруй сарлаг уралдуулсан байна.
 
Түүнчлэн ур чадвартай саальчин шалгаруулж,  зөвхөн Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд л тоглодог “Дуутай хуруу” тоглоомыг сонирхуулж үзэгчид, жуулчдын анхаарлыг татсан олон арга хэмжээ зохион байгуулжээ.

“Гурван түмэн сарлагийн баяр” боллоо  
Үзсэн: 1460 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй