Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Тус зорилтын хүрээнд зам, тээврийн салбарт, агаарын тээврийн салбарын либералчлал, нислэгийн тоо, давтамжийг 2-3 дахин нэмэгдүүлж, тийзийн үнийг бууруулж, зорчигчийн галт тэрэгний үйлчилгээ, чанарыг сайжруулж аялал жуулчлалыг хөгжилд онцгойлон анхаарч байна.
Тэгвэл 2023 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр Зам, тээврийн хөгжлийн яам, Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ, Монголын аялал жуулчлалын жолооч нарын холбоо ТББ, Цаглашгүй мэдлэг ТББ хамтран жуулчин тээврийн жолооч нарыг “Жуулчин тээврийн үйлчилгээний чанар, аюулгүй байдалд жолоочийн гүйцэтгэх үүрэг” сэдэвт сургалтад хамруулж, сертификат олголоо.
Сургалтаар:
- Зан харилцаа, үйлчилгээний соёл,
- Жуулчин тээврийн үйлчилгээний зохион байгуулалт, холбогдох дүрэм стандарт,
- Зам, тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах,
- Анхны түргэн тусламж үзүүлэх практик сургалт,
- Галын аюулгүй байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээ зэрэг сэдвээр сургалтад хамрууллаа гэж Автотээврийн Үндэсний төвөөс мэдээллээ.
| Жуулчдад үйлчлэх жолооч нарыг сургалтад хамруулж, сертификат олголоо | ||
| Үзсэн: 301 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.