Шууд Chart

Хөдөөгийн сэргэлт ба жендэрийн мэдрэмжтэй салбарын бодлого төлөвлөлт, хэрэгжилт, боломж ба шийдэл уулзалт болов

2023-04-17 11:09:23

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жендэрийн үндэсний хороотой хамтран яамдын бодлого төлөвлөлтийн газрын дарга нарын ээлжит уулзалтыг зохион байгууллаа.
 
 
Уулзалтыг ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун нээж, яамдын салбарын жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, хэрэгжилт, сайн туршлагаа танилцуулан, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, байгаль орчин, уул уурхай, хүн ам, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын салбар дахь жендэрийн тэгш бус байдал, тулгамдсан асуудлыг Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцэж, санал солилцсон юм.
 
 
Мөн энэ үеэр Монгол Улсын Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогыг салбар орон нутагт жендэрийн мэдрэмжтэй хэрэгжүүлэх, Хөдөөгийн охид эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлж, салбар дундын хамтын ажиллагаагаар дэмжих боломж шийдлийг тус тус хэлэлцлээ.
 
Эх сурвалж: ХХААХҮЯ

Хөдөөгийн сэргэлт ба жендэрийн мэдрэмжтэй салбарын бодлого төлөвлөлт, хэрэгжилт, боломж ба шийдэл уулзалт болов  
Үзсэн: 881 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй