Эрүүл мэндийн яамнаас нийтийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, зөв дадлыг хэвшүүлэх зорилгоор зохион байгуулж буй “Энэ жилдээ-Эрүүл жиндээ” аянд “Амгалан амаржих газар” төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг нэгдэж, ажиллагсдынхаа дунд тоддорхой арга хэмжээнүүдийг үе шаттай явуулж байна.
Аяны хүрээнд тус амаржих газрын Сувилахуйн албанаас Олон улсын эх баригч, сувилагчдын өдрийг угтсан явган аяллыг өнгөрсөн бямба гарагт /2023-04-15/ зохион байгууллаа.

Явган аялалд 50 гаруй эмч, эмнэлгийн ажилтан оролцож Богд уулын Дугуй цагаан оргил хүртэл 7.0 км замыг туулан эрүүл идэвхтэй амьдрал, дасгал хөдөлгөөн, явган алхалтын ач холбогдлыг сурталчилж, эрүүл агаарт алхах, байгальд ээлтэй идэвхтэй амьдралын хэв маягт суралцах талаар мэргэжил нэгтнүүдээ уриаллаа.

| “Амгалан амаржих”-ынхан эрүүл, идэвхтэй амьдралд уриалж байна | ||
| Үзсэн: 486 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.