Их, дээд сургуулиудаас анх удаа Төрийн үйлчилгээний “ХурДан” цэгийг АШУҮИС-ийн байранд байгууллаа.
16 мянга орчим оюутантай тус сургуулийн нэгдүгээр давхарт байрлаж байгаа “ХурДан” цэгээс багш, эмч нар, оюутан залуус, 1-р эмнэлэг, Сонгдо эмнэлгээр үйлчлүүлэгч нар өөрт шаардлагатай төрийн үйлчилгээ, лавлагаа, тодорхойлолтоо нэг дороос авах бөгөөд бичиг баримтгүй ч үйлчлүүлэх боломжтой юм.
АШУҮИС-ийн “Хурдан” цэгийн нээлт өнөөдөр болж, ЦХХХ-ны сайд Н.Учрал оролцлоо. Иргэддээ ойрхон төрийн “ХурДан” үйлчилгээний цэгүүдийг Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар таны ойролцоо нээсээр байна гэж Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрххс мэдээллээ.


| Төрийн үйлчилгээний “ХурДан” цэгийг АШУҮИС-ийн байранд байгууллаа | ||
| Үзсэн: 499 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.