Шууд Chart

Бэлчээрээс 251 хачиг, малаас 60 хачиг цуглуулж лабораторид шинжилгээ хийлгэхээр хүлээлгэн өглөө

2023-04-17 15:25:56

Байгууллагын календарьчилсан төлөвлөгөөний дагуу 2023 оны 4 дүгээр сарын 1-11 хооронд Дуут сумын 4 сектор, 35612 га талбайг хамруулан хачигт халдварын тандалт судалгааг хийж гүйцэтгэлээ.

Шинжилгээний гол зорилго нь хачгаар дамжих халдварын байгалийн голомт илрүүлэх, идэвхижлийн төлөв байдал, зүй тогтлыг судлах, нягтшилтын зураглал хийх зэргээс гадна цаг уурын үзүүлэлт, агаарын чийгшилт, салхины хурд, агаарын даралт хур тунадас зэрэг нь хачигт хэрхэн нөлөөлж байгааг судлах байсан.

Хачигт халдварын тандалт шинжилгээгээр 12 цэгт газарт 20 дарцаг/км ажиллуулан бэлчээрээс 251 хачиг, малаас 60 хачиг цуглуулж зүйлийн бүрдлийг тодорхойлон ЗӨСТөвийн лабораторид молекул биологийн шинжилгээ хийлгэж цуглуулсан хачигны халдварыг тодорхойлуулхаар хүлээлгэн өглөө.

Шинжилгээний хугацаанд судалгааны баг нь Дуут сумын голомт хяналтын эмч Б.Дамдиндоржтой хамтран Босго, Шивэр, Хөх бэлчир багуудын 43 айлаар орж зоонозын халдварт өвчнөөс сэргийлэх яриа таниулга хийсэн. Мөн сумын ЗДТГ-ын нийт албан хаагч болон сургуулийн байгалийн ухааны багш нарт сургалт зохион байгуулсан. Судалгааны хугацаанд нийт тарваган тахал өвчнөөс сэргийлэх боршур 80, хачигт халдвараас сэргийлэх боршур 150, галзуу өвчнөөс сэргийлэх боршур 50, зоонозын халдвараас сэргийлэх зөвлөмж ном 10 ширхэгийг тараан ажиллалаа.

Эх сурвалж: ЗӨСҮТ


Бэлчээрээс 251 хачиг, малаас 60 хачиг цуглуулж лабораторид шинжилгээ хийлгэхээр хүлээлгэн өглөө  
Үзсэн: 479 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй