Шууд Chart

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 656.6 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа

2023-04-17 16:01:35

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2023 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 29.6 хувиар, тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ 4.8 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 34.4 хувиар тус тус өсжээ.

Харин улсын нэгдсэн төсвийн нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 2023 оны эхний улиралд 4.1 их наяд төгрөг болж, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 656.6 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.

No photo description available.


Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 656.6 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа  
Үзсэн: 408 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй