Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Ойн албатай хамтран зохион байгуулж байгаа “Онцгой байдлын ажиллагааны удирдлагын төв” сэдэвт сургалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Өнөөдрийн сургалтад нийслэлийн Засаг даргын тамгын газар, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн 50 гаруй удирдлага, албан тушаалтан хамрагдлаа.
АНУ-ын Ойн алба болон ОБЕГ-ын сургагч багш нар удирдан явуулж байгаа энэхүү сургалт нь ирэх тавдугаар сарын 24-26-ны өдрүүдэд болох “Стратегийн команд штабын сургууль”-ийг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд зохион байгуулагдаж байгаа гэдгээрээ онцлог юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

| Сургалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна | ||
| Үзсэн: 423 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.