Шууд Chart

Төлөөлөгчид Японд туршлага судалж байна

2023-04-19 08:57:23

Онцгой байдлын ерөнхий газраас Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-тай хамтран “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх” хоёрдугаар шатны төслийг хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуянаар ахлуулсан төлөөлөгчид Япон Улсад энэ сарын 17-26-ны өдрүүдэд сургалтад хамрагдан, туршлага судалж байгаа юм.

БХБЯ, ЭМЯ, БШУЯ, ОБЕГ, Монголын барилгын инженерүүдийн холбоо зэрэг нийт 6 байгууллагын төлөөлөл хамрагдаж байгаа бөгөөд ажлын хэсэг тус улсын Итабаши дүүргийн Гамшгаас хамгаалах төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

Энэ үеэр Итабаши дүүргийн газар хөдлөлтийн тэсвэрлэлтийг хангахад чиглэсэн бодлого, арга хэмжээний талаар мэдээлэл авч, дунд сургуулийн барилгад хүчитгэл хийсэн байдал, гамшгаас хамгаалах агуулах зэргийг үзэж судалсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Төлөөлөгчид Японд туршлага судалж байна  
Үзсэн: 261 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй