Шууд Chart

2023 он гарсаар 24.540 толгой хонь, ямаа, адуу экспортолжээ

2023-04-19 10:25:06

Адуу, хонь, ямааны махыг квотгүйгээр, үхрийн 13.0 мянган тн махыг экспортлохоор шийдвэрлэсэн.

Энэ ажлын хүрээнд 2022 онд 16.1 мянган тн мах, дайвар бүтээгдэхүүн экспортолсон бөгөөд үүний 10.0 мянган тн нь 11-12 дугаар сард гарсан. 2023 он гарсаар 24.2 мянган тн мах экспортод гараад байна.

Мал, махны эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх зорилгоор гаргасан нэг шийдвэр нь амьд малын экспорт юм.

2022 онд 28503 толгой мал экспортлогдсон бол 2023 он гарсаар 24.540 толгой хонь, ямаа, адуу экспортлогдсон байна.  

Эх сурвалж: ХХААХҮЯ


2023 он гарсаар 24.540 толгой хонь, ямаа, адуу экспортолжээ   
Үзсэн: 1895 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Ариунцэцэг [127.0.0.xxx] 2023-12-11 17:37
Гоё

Бидэнтэй нэгдээрэй