Өчигдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт гарсан шар өвсний гал түймрийн 2 дуудлагаар ногоон бүсийн хөдөлгөөнт эргүүлийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж бүрэн унтраалаа.
Нийслэлийн хэмжээнд он гарсаар шар өвсний гал түймрийн нийт 7 дуудлага бүртгэгдсэн байна.
Ногоон бүс, зуслангийн чиглэлд шар өвсний гал түймэр, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэжлийн байгууллагын хамтарсан бүрэлдэхүүн өдөр бүр 5 дүүргийн 72 чиглэлд аюулгүй байдлыг хангаж байна.
Эргүүл хяналтын бүрэлдэхүүн өчигдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргүүдийн ногоон бүсийн 30 чиглэлд үүрэг гүйцэтгэж 11 тээврийн хэрэгсэл, 207 иргэнд сэрэмжлүүлэг хүргэж ажилласан.
Иргэдийг ногоон бүс, зуслангийн чиглэлд зорчихдоо:
-Түлсэн гал, асаасан шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах
-Түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх
-Зуслан, гэр хорооллын хашаанд шар өвс шатаахгүй байх, хадаж цэвэрлэх
-Айл өрх бүр халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх
-Хашааны шар өвсийг шатаахгүй байхыг анхааруулж байна.

Эх сурвалж: НОБГ
| НОБГ: Хөдөлгөөнт эргүүлийн бүрэлдэхүүн гал түймрийг цаг алдалгүй унтраалаа | ||
| Үзсэн: 719 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.