Сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, суралцагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, хамрах тойргийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ.
Тодруулбал, Баянгол дүүргийн 11 дүгээр хороо ЕБ-ын 28 дугаар сургуулийн байр стандартад нийцэхгүй болсон тул нурааж 960 суудалтай шинэ сургууль барихаар барилгын ажил эхэллээ.
Хичээлийн нийт 32 анги танхимтай, урлаг заал, спорт заал, хоолны заал, номын сантай тус шинэ сургуулийн барилгыг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Содон номин констракшн ХХК хийж гүйцэтгэнэ.

Эх сурвалж: Баянгол дүүрэг
| 28 дугаар сургуулийн шинэ барилгын зураг төсөл батлагдаж барилгын ажил эхэллээ | ||
| Үзсэн: 1598 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.