Нүхтийн амны зам дагуу овоолсон шороо, хог хаягдлыг цэгцлэх ажлыг зохион байгуулж байна.
Нүхтийн амны зам дагуу хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлүүлэх, шороон овоолгыг тэгшлэх, зөвшөөрөгдсөн цэгт тээвэрлүүлэх ажлыг газар ашиглаж байгаа аж ахуйн нэгжүүдийн техник хэрэгсэл, ажилтнуудаар гүйцэтгүүлж байна.
2023 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр Хамгаалалтын захиргаанаас БОАЖ-ын сайдын 04 тоот албан даалгаврын биелэлтийг хангуулах ажлыг тасралтгүй үргэлжлүүлж, хяналт тавин хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна гэж Богдхан уулын дархан цаазат газраас мэдээллээ.

| Нүхтийн амны зам дагуу овоолсон шороо, хог хаягдлыг цэвэрлэж байна | ||
| Үзсэн: 338 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.