Шууд Chart

Туул голын гольдролд зөвшөөрөлгүй шороо түрж далан үүсгэсэн зөрчилд 3 сая төгрөгөөр шийтгэв

2023-04-20 10:54:33

БОАЖЯ-ны Салбарын хяналтын газарт 4 дүгээр сарын 14–ний өдөр Туул голын сав газрын захиргаанаас иргэний Facebook хуудсанд “Голын гольдрол өөрчилж байна” гэх мэдээллийн дагуу шалгалт хийлгэх хүсэлтийг ирүүлсэн.

Уг мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дотор наран шарлагын зориулалтаар төсөл хэрэгжүүлэгч “Хан талст” ХХК-ийн Туул голын гольдролд холбогдох байгууллагын зөвшөөрөлгүй шороо түрж далан үүсгэсэн гэх зөрчлийг газар дээр нь шалгаж  хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх үйл ажиллагаа явуулж 3.000.000  төгрөгийн шийтгэлийн арга хэмжээ авч, үйл ажиллагааг түр зогсоож, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авч ажиллав гэж Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээллээ.


Туул голын гольдролд зөвшөөрөлгүй шороо түрж далан үүсгэсэн зөрчилд 3 сая төгрөгөөр шийтгэв  
Үзсэн: 434 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй