Шууд Chart

“Гамшгийн үеийн харилцан ажиллагаа” сэдэвт сургалт, дадлагыг зохион байгуулж байна

2023-04-20 11:36:28

Азийн хөгжлийн банкнаас Ядуурлыг бууруулах Японы сангийн санхүүжилтээр “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлт болон эрсдэл шилжүүлэх чадавхыг бэхжүүлэх” техник туслалцааны төслийг Онцгой байдлын ерөнхий газарт 2020-2022 оны хугацаанд хэрэгжүүлж байгаа билээ.

Төслийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас “Гамшгийн үеийн харилцан ажиллагаа” сэдэвт сургалт, дадлагыг зохион байгуулж байна.

Сургалтад Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын гамшгаас хамгаалах асуудал хариуцсан болон Онцгой байдлын байгууллагын Гамшгаас хамгаалах төлөвлөлт бэлэн байдал хариуцсан 50 орчим ажилтан, алба хаагч хамрагдаж байгаа юм.

Сургалтаар гамшгаас хамгаалах улсын алба, мэргэжлийн ангийн гүйцэтгэх үүргийг тодорхойлж, мэргэжлийн удирдлагаар хангах, улсын албадын бүрэлдэхүүн, яам, агентлаг, нийслэл, дүүргийн гамшгаас хамгаалах асуудал хариуцсан алба хаагчид харилцан ажиллагааг сайжруулах дадлагыг хийж байна.

Тус сургалт, дадлага нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран тавдугаар сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулах “Стратегийн команд штабын сургууль”-ийн бэлтгэл ажлын хүрээнд явагдаж байгаа гэдгээрээ онцлог юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 


“Гамшгийн үеийн харилцан ажиллагаа” сэдэвт сургалт, дадлагыг зохион байгуулж байна  
Үзсэн: 352 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй