Хил хамгаалах байгууллага нь “Хилийн торон саадын шинэчлэл” хөтөлбөрийг 2020-2024 оны хооронд хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд 2023 онд анх удаа хилийн инженерийн бүлгийн бүрэлдэхүүний аргазүйн сургалтыг Хилийн цэргийн ...дугаар ангийн инженер сургалтын хотхонд зохион байгууллаа.
Хилийн торон саад шинэчлэх хөтөлбөр эхэлснээс хойш 330 км хилийн торон саад, 60 км спираль торон саад, 40 км хамгаалалтын торон саадын байгууламжуудыг барьж байгуулаад байна.
Ингэснээр улсын хилийн хэсгийн 30 хувийг өнөө үеийн хил хамгаалалтын шаардлагад нийцсэн торон саадын байгууламжаар төхөөрөмжлөөд байгаа юм.


Эх сурвалж: ХХЕГ
| “Хилийн торон саадын шинэчлэл” хөтөлбөрийг 2020-2024 оны хооронд хэрэгжүүлж байна | ||
| Үзсэн: 1260 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.