Шууд Chart

Хамтран ажиллах төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа

2023-04-20 12:07:45

Онцгой байдлын ерөнхий газар, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Онцгой байдлын байгууллага хоорондын хил залгаа нутаг дэвсгэрт гамшгаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, тэдгээрийн үр дагаврыг арилгах салбарт 2023-2025 онд хамтран ажиллах төлөвлөгөөг батлах уулзалтыг Орхон аймагт зохион байгууллаа.

Монголын талаас ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Д.Намсрай, ОХУ-ын талаас ОБЯ-ны Бүгд Найрамдах Буриад Улс дахь Ерөнхий газрын дарга, хошууч генерал А.А. Марков нар гарын үсэг зурж баталгаажууллаа.

Хамтын ажиллагааны хүрээнд Хойд бүсийн аймгууд болох Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Архангай, Булган, Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт хил дамнасан гамшгийн эрсдэлийг тооцоолох, урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах зорилгоор үйл ажиллагааны нөхцөл байдал, тохиолдож болзошгүй гамшиг, аюулт үзэгдэлийн талаарх мэдээллийг шуурхай солилцох, харилцан туслалцах, Онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг чадавхжуулах хамтарсан сургалт дадлагыг зохион байгуулах юм.

1999 оноос хойш үргэлжилж байгаа энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Хөвсгөл нуурт усчин аврагчдыг бэлтгэх сургалт, дадлага, хил дамнасан ой, хээрийн түймрийг унтраах, урт, богино хугацааны сургалтуудад алба хаагчдыг сургаж дадлагажуулахад хамтран ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Хамтран ажиллах төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа  
Үзсэн: 342 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй