Шууд Chart

Ураныг эрчимтэй ашиглахад анхаарна

2013-07-25 15:40:57

Монгол улс хөгжихийн тулд биш хүн амаа найдвартай цахилгаан эрчим хүчээр хангахын тулд атомын цахилгаан станц барих хэрэгтэй гэж Цөмийн энергийн газрын хэвлэлийн төлөөлөгч н.Жаргалсайхан үзэж байна. Та бүхэндээ түүнтэй ярилцсан яригаа хүргэе.

Манай улс дулааны цахилгаан станцаар эрчим хүчээ хангаж байгаа. Үлдсэн хэсгийг нь сэргээгдэх эрчим хүчээр гаргаж байгаа. НҮБ-аас 2012 огд гаргасан тогтоолоор 2050 онд гэхэнд дизель цахилгаан станц буюу дулааны цахилгаан станцыг зогсооно гэсэн заалт байдаг. Манайд баригдах гэж байгаа тав дугаар цахилгаан станц НҮБ-ын бодлогын эсрэг явж байна. Ер нь сүүлийн 50 жилд дэлхийн хүн ам 2,5 хувиар өсч нэг хүнд ноогдох эрчим хүчний хэрэглээ тав дахин өсөхөөр нийт эрчим хүчний хэрэглээ 12 дахин өснө. Хэрэв атомын цахилгаан станцтай болчихвол нэг сая кг нүүрсээр гаргах эрчим хүчийг нэг кг ураанаар гаргана. Энэ бол их хэмнэлт гэж тэрээр тайлбарлалаа.
 
2013 онд манай улс зөвхөн дотоодын хэрэгцээндээ есөн сая тонн нүүрс хэрэглэсэн бол энэ тоо таван жилийн дараа 20 сая тонн болж нэмэгдэх тооцоо байгаа аж.
Тэрээр өнөөдөр хийсэн мэдээллээ Цөмийн энергийн газрын байр суурь биш гэдгийг онцоллоо. Манай улсын Засгийн газрын хувьд Ураныг шар нунтагийн хэмжээнд ашиглана гэсэн байр суурьтай байгаа юм байна.

Ураныг эрчимтэй ашиглахад анхаарна  
Үзсэн: 1234 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй