Шууд Chart

"ИЖОБ" системд 13411 ажлын байр бүртгэлтэй байна

2023-04-20 12:34:00

Хөдөлмөр эрхлэлтийн цахим систем “ИЖОБ” платформд дөрөвдүгээр сарын 13-ны байдлаар 5288 ажил олгогчийн 13411 ажлын байр, 26501 ажил хайгч иргэн бүртгэлтэй байна. Тус платформоор дамжуулан нийт 3288 иргэн ажилд зуучлагдаад байгаа юм.
 
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар батлагдсан “Хөдөлмөр эрхлэлтийн цахим систем “Ejob” платформыг хэрэглээнд нэвтрүүлэх, ашиглалтыг сайжруулах ажлын төлөвлөгөө”-ний дагуу ажил хайгч иргэн, бүртгэлтэй ажилгүй иргэн, ажил олгогч аж ахуйн нэгж, байгууллага, ажлын байрны захиалга, ажилд зуучлал, шинэ ажлын байрны мэдээллийг Хөдөлмөр эрхлэлтийн цахим систем “Еjob”-д бүртгэх, системийн баазыг бүрдүүлэх, бүртгэлийг эрчимжүүлэх, сурталчлах арга хэмжээг үе шаттай зохион байгуулж байна.
 
Ажил хайх, ажил санал болгох үйл ажиллагааг уламжлалт арга барил буюу хувь хүний мэргэжил, боловсролд илүү тулгуурлан зуучилдаг байсан бол энэхүү системийн “Job matching” алгоритмын тусламжтайгаар ажил хайгчийн ажлын туршлага, ур чадвар, чадамж, байршлыг харгалзан хүний оролцоогүйгээр системээс автоматаар ажил санал болгох, ажил хайгч, ажлын байрны нийцлийг тодорхойлох боломжийг олгож байгаагаараа онцлог юм гэж ХНХЯ-наас мэдээллээ.  

"ИЖОБ" системд 13411 ажлын байр бүртгэлтэй байна  
Үзсэн: 658 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй