Шууд Chart

Усан замын тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч, жолооч нарын анхааралд!

2023-04-20 13:06:34

Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа Далайн захиргаа нь усан замын тээврийн аюулгүй байдалд тавих хяналтыг сайжруулах зорилгоор байршил тогтоогч GPS төхөөрөмжийг нийт усан замын тээврийн хэрэгслүүдэд суурилуулж хяналтын нэгдсэн системийг нэвтрүүлэх ажлыг 2023 оны хөвөлтийн улирлаас эхлүүлэхээр болоод байна.

Иймд усан замын тээврийн хэрэгсэл өмчлөгч, эзэмшигч аж ахуйн нэгж, иргэд та бүхэн өөрийн тээврийн хэрэгсэлд байршил тогтоогч GPS төхөөрөмжийг хөвөлтийн улирлаас өмнө суурилуулсан байхыг анхаарна уу.
Байршил тогтоогч GPS төхөөрөмжгүй усан замын тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт хамруулахгүй болохыг мэдэгдэж байна гэж Монгол Улсын Далайн захиргаанаас мэдээллээ.


Усан замын тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч, жолооч нарын анхааралд!  
Үзсэн: 382 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй