Шууд Chart

Төсөл хэрэгжиж байгаа сум, хороодод гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийж байна

2023-04-21 08:48:04

Онцгой байдлын ерөнхий газраас “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-тай хамтран АНУ-ын олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон нутаг төсөл”-ийг нийслэлийн 12 хороо, Говь-Алтай, Дорноговь, Дорнод, Дундговь, Увс аймгийн 18 суманд хэрэгжүүлж байна.

Төсөл хэрэгжиж байгаа дүүрэг, аймаг, сумдад “Олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ”-г аймгийн Онцгой байдлын газар, сумдын Засаг даргын тамгын газар, ард иргэдтэй хамтран хийж байна.

Үнэлгээнд нийгмийн олон талт оролцоог хангаж сумдын шийдвэр гаргагчид, төрийн алба хаагч, хувиараа хөдөлмөр эрхлэгч, тусгай хэрэгцээт иргэн, хүүхэд, ахмад настан, эмэгтэйчүүдийн төлөөлөл багтаж байгаа юм.

Ингэснээр өөрийн амьдарч байгаа сум, орон нутгийн гамшгийн эрсдэлийг таньж мэдэх, өндөр эрсдэлтэй аюулт нөхцөл, үзэгдлүүдийг эрэмбэлэн тэдгээрийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг хамтран тодорхойлно гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Төсөл хэрэгжиж байгаа сум, хороодод гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийж байна  
Үзсэн: 389 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй