Шууд Chart

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замд техникийн комисс ажиллаж байна

2023-04-21 09:52:53

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замд Зам, тээврийн хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Барилга, хот байгуулалтын яам, Онцгой байдлын ерөнхий газар, Архивын ерөнхий газар болон бусад холбогдох байгууллагуудын төлөөллийг багтаасан Техникийн комисс ажиллаж байна.

Тус ажлын хэсэг нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын дохиолол төвлөрүүлэлт, хориглол ба холбоо мэдээллийн байгууламжийн бүрдэл хэсэг болох галт тэрэгний хажуугийн илрүүлэх систем, тетра тоон радио системийн угсралтын ажлын гүйцэтгэлд шалгалт хийж, дүгнэлт гаргах үүрэгтэй.

Түүнчлэн төмөр замын төслийн барилгын ажлын гүйцэтгэлд хэсэгчлэн ажилласан өмнөх Техникийн комиссоос өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг шалгаж, баталгаажуулах юм гэж ЗТХЯ-наас мэдээллээ. 


Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замд техникийн комисс ажиллаж байна  
Үзсэн: 572 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй