Шууд Chart

Он гарсаар есөн аймгийн 24 суманд 33 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдээд байна

2023-04-21 13:35:24

Он гарсаар улсын хэмжээнд  өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн байдлаар Архангай, Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл Баян-Өлгий, Увс зэрэг 9 аймгийн 24 суманд 33 удаагийн ой, хээрийн гал түймрийн дуудлага бүртгэгдлээ.

Дээрх түймэрт урьдчилсан байдлаар 16 гэр, (сууц) 17 хашаа (саравч), 1 автомашин, 3250 мал, ойн 3294 га, хээрийн 255,404 га, нийт 258,698 га талбай өртсөн байна.

Ой, хээрийн түймэр унтраах ажиллагаанд Онцгой, Хил, Цагдаагийн байгууллага болон орон нутгийн нийт 1980 гаруй ажилтан, алба хаагч, 250 орчим автомашин, техник хэрэгсэлтэйгээр ажиллалаа.

Иймд:

-Ногоон бүсэд зорчихдоо ил задгай гал түлэхгүй  байх, асаасан гал, шүдэнз, тамхины галыг бүрэн унтраах, халуун үнс нурамыг ил задгай асгахгүй байх, гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, гал унтраах багаж хэрэгслийг бэлтгэх зэргээр ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг анхааруулж байна. 

Эх сурвалж: ОБЕГ


Он гарсаар есөн аймгийн 24 суманд 33 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдээд байна  
Үзсэн: 395 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй