Шууд Chart

Зарим хэсэгт автозамын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлана

2023-04-24 07:11:42

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын  Ерөнхийлөгч  Анджей Дуда энэ сарын 24-нөөс 26-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Айлчлалын үеэр Цагдаагийн байгууллагаас замын хөдөлгөөний хамгаалалт, зохицуулалтыг хийж Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө, Бага тойруу, Олимп, Их Монгол Улсын гудамж замуудыг түр хугацаагаар хязгаарлалт хийгдэнэ.

Иймд замын хөдөлгөөнд түгжрэл, саатал үүсэж, ачаалал нэмэгдэж болзошгүй тул иргэд та бүхэн бусдад хүндэтгэлтэй хандаж замын хөдөлгөөний дүрмийг баримтлан хамгаалалт зохицуулалтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн, цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлж, Замын хөдөлгөөнд оролцоно уу?


Зарим хэсэгт автозамын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлана  
Үзсэн: 338 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй