Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний нягтралыг сааруулах, түгжрэлийг бууруулахын тулд замаа сайжруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалт хийх зайлшгүй шаардлага үүссэн.
Энэ хүрээнд хотын төв, дэд төвүүдийг холбосон үндсэн дөрвөн цагариг зам, зургаан хэвтээ, есөн босоо чиглэлийн авто замын сүлжээг бий болгох юм байна. Тодруулбал, хотын хойд хэсэгт 42.7 км, урд хэсэгт 33 км, босоо чиглэлд 17.3 км нийт 93 км тойрог замыг үүсгэх төлөвлөлт бүхий “Шинэ тойрог зам” төслийг Монгол Улсын Засгийн газраас төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр шийдвэрлэн дэмжсэн.
Энэ төсөл хэрэгжсэнээр хотын гол замуудын ачааллыг 25 хувь бууруулна гэж үзэж байна.
| “Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр хотын гол замуудын ачааллыг 25 хувь бууруулна | ||
| Үзсэн: 642 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.