Шууд Chart

Нийслэлд шинээр 4000 такси үйлчилгээнд явах хэрэгцээ байна

2023-04-22 15:17:54

Шинэ сэргэлт-Улаанбаатар форумд танилцуулсан нэгэн сонирхолтой төсөл нь такси үйлчилгээ байлаа. Төрөөс дэмжлэг үзүүлэн хөгжүүлэх тээврийн үйлчилгээний нэг хэсэг нь такси юм байна.

Нийслэлд одоогоор өдөр тутмын үйлчилгээнд 228 орчим такси явж байгаа ч 4000 таксины хэрэгцээ шаардлага бий аж.

Мөн эдгээрийн 56 хувь нь 9-өөс дээш жилийн насжилттай бөгөөд 2023 онд үйлчилгээнээс хасагдах тоо баримт ч байна.

Иймд өнөөдрийн байдлаар энэ салбарт маш амжилттай өсөж буй “UBCAB” төсөл болон түүний араас гарч ирэх такси үйлчилгээний шинэ төслийг дэмжиж, стандартыг нутагшуулах тал дээр Засгийн газраас хамтран ажиллана. 

Шинэ сэргэлт-Улаанбаатар хөрөнгө оруулалтын чуулганы үеэр Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар "Авто замын түгжрэлийг бууруулахад хүчтэй нөлөөллийн нэг бол иргэдийн амьдралын хэлбэр, соёл. Өндөр хөгжилтэй орнуудын хотын дэд бүтэц нь өөрөө иргэдээ амьдралын зөв хэвшилд аваачдаг. Манай хот өнөөдөр тэр зүг рүү алхам алхмаар ойртох ёстой. Одоогоор нийслэл хот 72,3 км дугуйн замтай. Нэмж 55 км дугуйн болон  явган хүний зам, 2,9 км унадаг дугуйн гүүрэн зам барихаар төлөвлөж байгаагаас  2023 онд 3.18 км дугуйн зам, 1.67 км гүүрэн зам байгуулна. Өөрөөр хэлбэл, дугуйн замын дэд бүтцийг төр үе шаттайгаар сайжруулна. Хувийн хэвшил та бүхэн дугуй, скүүтэр үйлчилгээг нэвтрүүлэх, ая тухыг ханган хөгжүүлэх тал дээр хүч түрэн орж ирээрэй хэмээн урьж байна" гэлээ. 

Харин хэрэглэгчийн тоо нэмэгдэх тусам тэдний  аюулгүй байдлын асуудал гарч ирч байгаа учир түгжрэлийг бууруулах Үндэсний хороо үүн дээр онцгойлон анхааран ажиллаж байна. 

Эх сурвалж: Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хороо

 


Нийслэлд шинээр 4000 такси үйлчилгээнд явах хэрэгцээ байна   
Үзсэн: 508 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй