Зам тээврийн нэгдсэн систем нэвтрүүлэх төслийн хүрээнд хяналтын дэд систем хоорондын мэдээлэл солилцоог бий болгон тээврийн хэрэгслийн бүртгэл, мэдээллийг үүсгэн, нэгдсэн хяналтыг хэрэгжүүлнэ.
Тээврийн хэрэгслийн зорчилтын өгөгдөл дээр дүн шинжилгээ хийж нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнийг зохицуулах, ухаалаг авто зогсоол, торгууль, цахим төлбөр тооцооны систем нэвтэрч, иргэдийн цаг завыг хэмнэх, замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг бууруулах, зам тээврийн осол, хэрэг, зөрчлийг түргэн шуурхай илрүүлэх нөхцөл бүрдэх юм.
Уг төслийн бүрэлдэхүүн хэсэг болох RFID систем болон тээврийн хэрэгслийн улсын дугаар таних камерыг суурилуулах, засвар үйлчилгээг тогтмол хариуцах, системийн ашиглалтыг хангах зэрэг ажлыг хувийн хэвшил хариуцан ажиллаж эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх боломж бас бий.
Олон улсын туршлагаас үзэхэд авто зогсоолын менежментийг оновчтой хэрэгжүүлэх, төлбөртэй зам, бүсийг бий болгох нь авто замын түгжрэлийг бууруулах аргуудын нэг болж байна. Үүний дагуу авто замын хөдөлгөөний ачаалалтай бүсийг тогтоож, тухайн бүсэд төлбөр ногдуулах, авто зогсоолын менежментийг дэмжих, нийтийн тээврийн сан бий болгох эрх зүйн зохицуулалтыг хийхээр “Нийслэл хотын замын хөдөлгөөний түгжрэлээс үүдэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийн төслийг боловсруулаад байгаа юм гэж Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооноос мэдээллээ.
| Зам тээврийн нэгдсэн систем нэвтрүүлэх төсөл хэрэгжинэ | ||
| Үзсэн: 381 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.