Шууд Chart

“Хүн бүр байгаль хамгаалагч” аяны хүрээнд “Эх дэлхийн өдөрлөг”-ийг зохион байгууллаа

2023-04-22 14:54:41

Анх АНУ-ын сенатор Гейлорд Нелсоны санаачилгаар 1970 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр 20 сая хүн нэгдэн оролцсон эх дэлхийн анхны өдрөөс хойш өдгөө дэлхийн 192 орон, 1 тэрбум гаруй хүн эх дэлхийгээ, байгаль орчноо хамгаалахын төлөө жил бүр энэ өдрийг тэмдэглэдэг билээ.

Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албанаас “Эх дэлхийн өдөр”-ийг “Хүн бүр байгаль хамгаалагч” аяны хүрээнд амьдарч байгаа гэр минь болсон эх дэлхийнхээ ирээдүйг хайрлан хамгаалахын төлөө Монгол орны өнцөг булан бүрд байгаа хүн нэг бүрийн дуу хоолойг нэгтгэх зорилгоор “Эх дэлхийдээ хөрөнгө оруулцгаая” гэсэн уриатай тэмдэглэж байна.

Өдөрлөгийн арга хэмжээнд төрийн болон төрийн бус байгууллага, хэвлэл, мэдээллийн байгууллага, оюутнуудын төлөөлөл болон иргэд оролцлоо. 

Эх сурвалж: Экологийн цагдаагийн алба


“Хүн бүр байгаль хамгаалагч” аяны хүрээнд “Эх дэлхийн өдөрлөг”-ийг зохион байгууллаа  
Үзсэн: 596 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй