Шууд Chart

Галын аюулгүй байдлаа хангаагүй тохиолдолд хариуцлага хүлээнэ

2023-04-22 15:24:24

Он гарсаар Төв аймгийн Цээл, Жаргалант, Баянжаргалан, Борнуур, Зуунмод сумдын нутаг дэвсгэрт иргэдийн санамсар, болгоомжгүй, хайхрамжгүй байдлаас үүдэлтэй өнжмөл шар өвс, малын бууц, өтөг шатсан зөрчлийн дуудлага мэдээлэл удаа дараа бүртгэгдээд байна.
 
Хэрвээ иргэн та өөрийн хайхрамжгүй, болгоомжгүй, санамсаргүй байдлаас үүдэн гал алдсан тохиолдолд зөрчлийн тухай хуульд заасны дагуу иргэн, хуулийн этгээд хариуцлага хүлээнэ.
 
Мөн орон нутгийн удирдлагууд галын аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг сумандаа зохион байгуулаагүй, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх багаж зэвсэглэмж, техник хэрэгслийн бэлэн байдлыг хангаагүй тохиолдолд холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
 
 
ТӨВ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

Галын аюулгүй байдлаа хангаагүй тохиолдолд хариуцлага хүлээнэ  
Үзсэн: 1076 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй