Шууд Chart

Орон нутгийн замд 200 орчим иргэн ослоор нас баржээ

2014-07-25 12:24:22

Хот хоорондын тээвэрт зарим жолооч даац хэтрүүлж хүн суулгах, ачаа ачих, ээлжийн жолоочгүй орон нутгийн чиглэлд тээвэр хийсээр байна. Яг ийм байдлаас болж Сүхбаатар аймгаас нийслэл рүү явж байсан том оврын автобус онхолдож 10-аад хүн газар дээрээ нас барсан харамсалтай хэрэг өнгөрсөн сард гарсан. Иймээс хол замд тээвэр хийж байгаа жолооч нар хүлээсэн үүргээ биелүүлж, өөрийн болон зорчигчдын аюулгүй байдлыг хангаж ажиллах шаардлагатай байна гэж мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа.  

Энэ талаар Нийслэлийн замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн Цагдаагийн хошууч Г.Амаржаргалын яриаг хүргэж байна.
 
Дашрамд дурдахад, энэ оны эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд зам тээврийн ослоор 260 гаруй хүн нас баржээ. Тэдний 200 орчим нь орон нутгийн замд амь насаа алдсан байна.

Орон нутгийн замд 200 орчим иргэн ослоор нас баржээ   
Үзсэн: 1141 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй