Сонгинохайрхан дүүргийн 24-р хорооны хүүхдүүд таван километр газар явж байж сургуульдаа очдог. Учир нь энэ хороонд нэг ч сургууль байдаггүй. Тус хороонд 2008 онд 650 хүүхдийн сургууль барьж эхэлсэн ч өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй, одоо анхаарах эзэнгүй, дутуу барьсан барилга үлджээ.
Тус 24-р хорооны хүүхдүүд таван километр зам туулж, хичээлдээ ирдэг ч, сургууль нь ачаалал ихтэйгээс болоод өнгөрсөн хичээлийн жилд дөрвөн ээлжээр орсон байна.
Ирэх хичээлийн жилд энэ байдал үргэлжлэх үү. Энэ талаар Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн Хөгжлийн хэлтсийн дарга н.Оюунбилэгээс тодрууллаа.
Сонгинохайрхан дүүрэг бол нийслэлийн хүн амын 10 хувь нь оршин суудаг томоохон суурьшлын бүс. 2016 он хүртэл энэ дүүрэгт 21 сургууль, цэцэрлэг улсын төсвийн хөрөнгөөр ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
| Сонгинохайрхан дүүргийн 24-р хороонд сургууль үгүйлэгдэж байна | ||
| Үзсэн: 982 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.