Шууд Chart

ИНЕГ-ын даргын ээлжит өргөтгөсөн шуурхай хуралдаан боллоо

2023-04-25 10:11:09

ИНЕГ-ын даргын ээлжит өргөтгөсөн шуурхай хуралдаан боллоо. Хуралдааны эхэнд ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа өмнөх шуурхай хуралдаанаар өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлттэй танилцаж, биелэлт дутуу ажлуудыг дуусгахыг анхаарууллаа.

Харьяа алба, салбар нэгжийн удирдлагуудаас цаг үеийн үйл ажиллагаа, шийдвэрлүүлэх шаардлагатай асуудлуудыг сонсож, хэрхэн шийдвэрлэх чиглэл, удирдлага арга зүйн зөвлөгөө өглөө.

Мөн

– Өнгөрөлтийн нислэгийн болон агаарын тээвэрлэлтийн төлөв байдлын судалгаа хийх;

– Зам, тээврийн хөгжлийн сайдын албан даалгаврын төлөвлөгөөний биелэлтийг гаргаж, танилцуулах;

– Нислэгийн зөвшөөрөлтэй холбоотой саатал гаргахгүй байхад анхаарах;

– Монголд зочлох жилийн хүрээнд нисэх буудлууд дээр хийгдэж байгаа ажил үйлчилгээнд анхаарах;

– Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу шилэн дансны мэдээллийг байгууллагын вэбсайт дээр үнэн зөв байршуулахад анхаарах;

– Иргэний нисэхийн салбарын нийт 72 үйлчилгээг цахимжуулахаар төлөвлөсөн. Энэ оны нэгдүгээр улиралд 15 үйлчилгээг цахимжуулах ажил 90 хувьтай явж байгааг яаралтай дуусгах зэрэг үүрэг чиглэлийг холбогдох алба, нэгжийн удирдлагуудад өглөө.

Эх сурвалж: ИНЕГ


ИНЕГ-ын даргын ээлжит өргөтгөсөн шуурхай хуралдаан боллоо  
Үзсэн: 326 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй