Шууд Chart

ӨНӨӨДӨР: Хүний хөгжил-Нийгмийн хөгжил” нэгдсэн өдөрлөг болно

2023-04-26 06:51:50

Өнөөдөр буюу 2023 оны дөрөвдүгээр сарын 26-ны Лхагва гарагт өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

Төрийн ордон

08:30 цагт: Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцүүлэг болно


Монгени цогцолбор сургууль

12:30 цагт: Төр нийгмийн зүтгэлтэн, Ардчиллын анхдагч, Монгол шатрын холбооны Ерөнхийлөгч С.Зориг агсны нэрэмжит шатрын тэмцээний нээлт болно. Утас: 99972117


Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим

14:00 цагт: Бизнесийн Ёс Зүй, Комплаенсын Үндэсний Хоёрдугаар форум зохион байгуулагдана. Утас: 99995803, 95632021


Д.Сүхбаатарын талбай

14:00 цагт:  Нийслэлээс нийгмийн салбарт баримталж буй бодлого чиглэлийг танилцуулах, тус салбарын агентлаг, харьяа газруудын мэдээллийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад нэг дороос хүргэх зорилготой “Хүний хөгжил-Нийгмийн хөгжил” нэгдсэн өдөрлөгийн нээлт болно. Утас: 99034842


ӨНӨӨДӨР: Хүний хөгжил-Нийгмийн хөгжил” нэгдсэн өдөрлөг болно  
Үзсэн: 349 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй