
АХБХ-ны эмэгтэйчүүдийн 17 хүртэлх насны Азийн цомын тэмцээний урьдчилсан шатны хэсгийн эхний тоглолтоо Монгол Улсын шигшээ баг өчигдөр МХБХ-ны талбайд Азийн хүчирхэг багуудын нэг болох Австрали Улсын шигшээ багтай хийлээ.
Австрали Улсын шигшээ багийн охид тоглолтын эхнээс санаачилгыг гартаа авч эхлүүлэн тоглож, үндсэн цагт 11-0 харьцаатай ялалт байгуулж хэсгийн эхний хожлоо авлаа.
Анх удаагаа Олон улсын тэмцээнд оролцож буй манай 17 хүртэлх насны шигшээ багийн охидод энэхүү тоглолт томоохон туршлага болох нь гарцаагүй билээ.
Тус хэсгийн дараагийн тоглолт энэ сарын 26-нд Тайвань болон Монгол Улсын шигшээ багын хооронд 15:00 цагаас МХБХ-ны талбайд явагдах болно.
Тоглолтуудын хуваарь:
04-р сарын 26-нд
Тайвань - Монгол 15:00 цагт
04-р сарын 28-нд
Австрали - Тайвань 15:00 цагт
Австрали Улсын шигшээ баг хожлоо | ||
Үзсэн: 7627 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.