Шууд Chart

Аргаль хонь, саарал чоно, монгол тарваганы дошинд хөдөлгөөн мэдрэгч камер байршуулав

2023-04-25 15:02:50

Дарьгангын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа судалгаа шинжилгээний ажлыг хөдөлгөөн мэдрэгч камераар баталгаажуулж ажиллаж байна.

Судалгааны явцад 9 монгол тарвага, 500 гаруй цагаан зээрийн сүрэгтэй таарч дата мэдээллийг бүртгэв. Мөн Тал хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд аймгийн Онцгой байдлын албатай хамтран түймрийн эрсдэл бүхий газруудад 5 сар хүртэл байнгын пост ажиллуулж байна.

“Шилийн богд” уулын ойр орчинд нутаглаж байгаа 64 малчин өрхийн 224 иргэн, аялагч, зорчигч 35 тээврийн хэрэгсэл, 132 зорчигчид хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх ухуулга сурталчилгаа, зөвлөмж өгч, 3 төрлийн 600 гаруй гарын авлага тарааж, сэрэмжлүүлэг хүргэлээ гэж Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээллээ.


Аргаль хонь, саарал чоно, монгол тарваганы дошинд хөдөлгөөн мэдрэгч камер байршуулав  
Үзсэн: 316 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй