Шууд Chart

“Гэрээр айлчлагч” нар 200 өрхийн 490 хүүхдэд үйлчилж байна

2023-04-25 15:53:28

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар Дэлхийн Зөн ОУБ-аас дүүргийн 9, 11, 12, 13, 15, 16, 17, 18 хороонд хэрэгжүүлж буй “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт төсөл”-ийн ажлын хэсгийн уулзалт боллоо.
 
Уулзалтад Засаг даргын орлогч М.Алтангэрэл болон ажлын хэсгийн гишүүд оролцлоо. Уулзалтын эхэнд гэр бүл, хүүхэд хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга Л.Бадамцэцэг танилцууллаа. Мөн хүүхэд хамгааллын компакт төслийн явц, цаашдын төлөвлөгөөний талаар төслийн захирал Б.Дарьханд мэдээлэл өгсөн бол “Гэрээр айлчлагч” төслийг Өсвөр үе хөгжлийн төвийн тэргүүн Д.Энхтуяа танилцуулав.
 
“Гэрээр айлчлагч” төслийн баг эрсдэлт бүлгийн хүүхдүүд, тэдний гэр бүлийг дэмжин мэргэжил арга зүйгээр ханган ажилладаг юм.
 
“Гэрээр айлчлагч” сайн дурынхан нь зорилтот бүлгийн гэр бүлд аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээлэл түгээх, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх, хэрэгцээг илрүүлэх, хамтарсан багт холбон зуучлах, өрхийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэхэд нь зөвлөн тусалж байна.
 
Одоогоор 200 өрхийн 490 гаруй хүүхдийг хамруулан үйлчилгээ үзүүлж байна гэж Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ. 

“Гэрээр айлчлагч” нар 200 өрхийн 490 хүүхдэд үйлчилж байна  
Үзсэн: 618 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй